Гадаад мэдээДЭЛХИЙ

Рэппер Lil Nas X эрүүгийн дөрвөн хэрэгт буруутгагджээ

Америк рэппер Lil Nas X эрүүгийн дөрвөн гэмт хэрэгт буруутгагдсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Лон Анжелес хотноо олон нийтийн газар нүцгэн явж байхдаа цагдаагийн биед халдсан гэж баривчлагдсан юм.

Жинхэнэ нэр нь Монтеро Ламар Хилл болох тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.08.21/ цагдаа нар рүү дайрсан гэж Лос Анжелес хотын цагдаагийн алба мэдэгджээ. Нүцгэн хүн гудманд явж байна гэх мэдээллийн дагуу цагдаа нар түүн дээр очсон аж. Хилл цагдаагийн офицерын нүүр рүү хоёр удаа цохисон байна. Тухайн үед тэр сэтгэцийн хямралд орсон эсвэл сэтгэцэд нөлөөлөх бодис хэтрүүлэн хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй.

Даваа гарагт Лос Анжелесийн шүүхэд ирүүлсэн шүүхийн баримтуудаас харвал Хилл цагдаагийн ажилтанд халдсан гурван хэрэг, баривчилгааг эсэргүүцсэн нэг хэрэгт буруутгагджээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хоригдож, даваа гарагт шүүхээр орж, 75 мянган ам.доллароор батлан даалтад гарсан юм.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button