Францын засгийн газар есдүгээр сард нуран унах эрсдэлд орлоо

Францын Ерөнхий сайд Франсуа Байру есдүгээр сард засгийн газар итгэл үзүүлэх санал хураалт явуулахаа зарласан юм. Өмнө нь хэд хэдэн удаа итгэл үзүүлэх санал хураалт явагдаж, Байругийн засгийн газар давж гарч байсан. Тэгвэл энэ удаад түүний засгийн газар нурах унах магадлал илүү өндөр болоод байгаа юм.
Түүний засгийн газарт итгэл үзүүлж ирсэн Ногоон, Социалист, Үндэсний хөдөлгөөн намууд Байруг ямар учраас дэмжихээ олж харахгүй байна хэмээн мэдэгдсэн. Итгэл үзүүлэх саналд ялж чадахгүй бол түүний засгийн газар нуран унана. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулагчдыг айдаст автуулсан байна. Францын шилдэг хувьцаанууд бүхий CAC-40 индекс даваа гарагт /2025.08.25/ 1.6 хувиар унасан байна.
Засгийн газар нуран унавал Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ ерөнхий сайд нэн даруй томилж болно. Мөн шинэ засгийн газар байгуултал түр үүрэг гүйцэтгэхийг Байругаас хүсэж, эсвэл парламентын ээлжит бус сонгууль зарлах боломжтой юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.