Нийгэм мэдээ

"Монполимет" компанийг Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцуулаагүй, урилга өгөөгүй гэв

Өчигдөр  “Шангри-ла”  зочид буудалд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлсэн билээ.

25 улсын 230 гаруй төлөөлөгч оролцож буй уг чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Монголын бизнес салбарын эмэгтэйчүүд чуулсан энэхүү чуулга уулзалтад жил бүр ТОП-100 аж ахуй нэгжид багтаж ирсэн “Монполимет” ХХК-ийг оролцуулаагүй, урилга ирүүлээгүй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр өөрийн цахим хуудаст бичжээ.

Тэрбээр “Дэлхийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Монполимет ХХК-д болон үүсгэн байгуулагч нарт нэг ч урилга ирүүлээгүй. Уг нь сүүлийн 30 жилд устсан байсан Аж үйлдвэржилтийн салхийг хагалж, шинэ технологийн олон үйлдвэр барьж, улс орны эдийн засаг нийгмийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилдаг бизнесийн нөлөө бүхий эмэгтэй төлөөллүүд юмсан. Аливаа хуулийн хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудад оролцож, бодит тулгамдаж буй асуудлуудын талаар санал хэлэх хүсэлтэй байдаг ч, хурал, уулзалтуудын зар хэзээ хаагуур яваад ямар хүмүүсийг оролцуулаад байдаг бол гэж гайхдаг. Монполимет ХХК-г дарамталж, бүх талаар ялгаварлан гадуурхаж, хавчин шахаж, мэргэжлийн өдөр тутмын ажлуудыг хүртэл гацаасаар хэдэн жил өнгөрч байна” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button