Нийгэм мэдээСПОРТ
Волейболын эмэгтэй үндэсний шигшээ багийнхан өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Өнөөдрөөс эхлэн 31-ний өдөр хүртэл Хонконг хотод Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээнд манай улсын волейболын үндэсний эмэгтэй шигшээ баг оролцож байна. Тэд өнөөдөр 20:00 цагаас хэсгийн эхний тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийх юм. Харин маргааш тэмцээнийг зохион байгуулагч Хонконгтой тоглохоор оноолт таарчээ.
Шигшээ багийн ахлагч П.Энххүслэн бол голын тоглогчоор Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Г. Энхзул нар байна. Мөн “Дархан Могулс” багийн тамирчин Х.Нэргүй шигшээ багт дуудагдсан. Харин багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагчаар ОУХМ Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар ажиллаж байна.
М.НАМУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.