Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

Б.Амарсайхан гадагш зугтаан 40 хонох зуур Ц.Санжаачойпэл батлан даалтаар 2 удаа гарахыг оролдож, хэрэг царцанги байдалд шилжжээ

Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан бусдын биед халдаж, хүндээр гэмтээгээд эх орноосоо гарч |2025.07.20| яваад, даруй 40 хонож байна.

Тэдэнтэй хамт танхайрч, бусдын биед хохирол учруулсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг саатуулан шалгаж буй юм. Урьдчилсан байдлаар тэднээс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан гадагш гарч зугтсан тул энэ төрлийн шинжилгээ авагдаагүй юм.

-Б.Амарсайхан хил давж зугтсан нь мөрдөн шалгах ажиллагаа удаашрах гол шалтгаан болжээ-

Бүлэг танхайн хэргийн оролцогч, прокуророос яллагдагчаар татсан Б.Амарсайханы гадаад паспортыг ХЗДХ-ийн сайд хүчингүй болгуулах шийдвэр гаргасан. Өдгөө ЦЕГ-ын Интерполын улаан булангаар эрэн сурвалжлах хүсэлтийг илгээсэн байдаг.

Интерполын улаан булан нь яллагдагч этгээдийг хорих, шүүхэд шилжүүлэхээр эрэн сурвалжилдаг. Ингэснээр паспорт нь хүчингүй болсны дээр улаан булангаар эрэн сурвалжлуулсан тохиолдолд аль ч улсын хилээр түүнийг нэвтэрсэн албадан буцаагдах юм.

Гэтэл одоог хүртэл баригдахгүйгээр яваа нь тэр өөр Улсын иргэншилтэй, тэр паспортоо ашиглан өөр орнууд руу дамжин явж байх магадлалтай болчхоод байна.

Түүнийг Монголд ирж, хэрэгт холбогдох байцаалт, шинжилгээ зэргийг өгвөл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаж прокурор руу шилжих учиртай. Эсхүл Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар гэмт буруугаа хүлээсэн тохиолдолд Б.Амарсайханаас тусгаарлан шийдвэрлэнэ.

"Таван богд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханд хууль зүйн хувьд хамаагүй. Гол нь тэдний гэр бүл монголд Үндэстэн дамнасан корпорац лугаа бэхэжсэн, гадны олон нэр хүндтэй бизнесүүдийг монголд төлөөлөх эрх хүлээдэг зэрэг нийгмийн шинжтэйд л асуудал нь байгаа юм. Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага зайлшгүй яригдах л ёстой гэсэн шүүмж өрнөөд байгаа юм.

Уг асуудлаар "Таван богд" групп, "Говь" ХК-ийн зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тодорхой тайлбар хийгээгүй хэвээр байгаа юм. Б.Амарсайхан хил давж зугтсан нь уг хэргийн мөрдөн шалгах процесс удааширсан гол шалтгаан болчхоод байна.

-Гадаад руу эмчилгээнд явсан хохирогч залуу одоогоор Монголд ирээгүй байна-

1 хүн, пальто ба дафл хүрэм нарын зураг байж магад

Хохирогч Д.С-ийн хувьд 25 настай. Зодуулсны улмаас хавсарсан олон гэмтэл авч, яаралтай хүнд хагалгаанд орох шаардлага гарсан тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр хэрэг гарснаас гурав хоногийн дараа буюу долоодугаар сарын 23-ны өдөр гаднын улс руу эмчилгээнд явсан.

Одоогоор Монгол ирээгүй байгаа юм. Түүний аав Д.Дашзэвэг хамгийн сүүлд цахим сүлжээнд "Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй, зогсохгүй, цөхрөхгүй шүү. Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад амар сайхандаа жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү" хэмээн бичсэн байдаг.

Улмаар хохирогчийн ар гэрт 450 сая төгрөгөөр тохиролцох санал тавьсан ч хүлээж аваагүй гэгдсэн юм.

Мөнхүү хөшигний ард нэг сонирхолтой өнцөг яваа нь, хохирогч залуугийн аав хурандаа Д.Дашзэвэг монгол дахь хууль хүчнийхний хар тамхи худалдан борлуулах нууц сүлжээний талаар мэдээлэл өндөртэй хэмээн ярих болов...

П.Цэрэнпунцаг "Хүүгээ саатуулан шалгах хугацаан дээр асуудал үүсгэхгүй" хэмээн дуугарсан ч ...

Гэрэл зургийн эвлүүлэг ашиглав

Хэргийн гол оролцогч, шөнийн цэнгээний газрын гаднах камерын бичлэгт бүлэг зодооныг эхлүүлж буйгаар бичигдсэн УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл. Б.Амарсайханаас бусад нь буюу Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нартай анх 48 цагийн хугацаатай цагдан хоригдож суллагдаад /2025-07-23/-ны өдөр прокурор эсэргүүцэл бичсэнээр үргэлжлүүлэн дахин 30 хоног цагдан хорихоор болсон.

Гэтэл тэрхүү 30 хоногийн баривчилгаандаа тэвчээртэй ч сууж чадаагүй. Эрүүл мэндийн шалтгаантай хэмээн өмгөөлөгчөөрөө шүүхэд хүсэлт гаргуулж долоо хоног гадуур явав. Эцэст нь прокурор эсэргүүцэл бичсэнээр 30 хоногоо дуустал баривчлагдах шийдвэр гаргаснаар дахин цагдан хоригдсон байдаг.

Улмаар дахин шүүх хурал болж бүлэг зодооны хэрэг үйлдсэн эл гурван этгээдийн баривчлагдах хугацаа дахин 30 хоногоор сунгагдсан. Иймд Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар есдүгээр сарын 23-нд, Ц.Санжаачойпэлийнх есдүгээр сарын 29-нд баривчлах хугацаа дуусна.

Хөшигний ард П.Цэрэнпунцагийг "Хүүгээ саатуулан шалгах хугацаан дээр асуудал үүсгэхгүй" хэмээн дуугарсан гэгдэж буй. Гэхдээ Ц.Санжаачойпэлийн ар гэрийг төлөөлж, өмгөөлөгчдийн баг идэвхтэй ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

-Хэргийн явц цаашид хэрхэх вэ-

Хэргийг мөрдөн шалгаснаас хойших хугацаанд Ц.Санжаачойпэлийг хоёр ч удаа батлан даалтаар гаргах оролдлогыг хийв.

Харин “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, тэдний найз гэгдэх Л.Алтан-Очир нарын хувьд батлан даалтын хүсэлт шүүхэд нэг ч удаа өгөөгүй. Хоёр ч цагдан хоригдох хугацаагаа сунгууллаа.

Харин дээр дурдсанчлан Б.Амарсайхан хар тамхины шинжилгээгээ өгөх, мөн болсон процессыг ирж тайлбарлан мэдүүлэг өгөх шаардлагатай ч эх орондоо ирээгүй байна. Ингэж байж хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын шатанд шилжих учиртай. Гэтэл хэргийн үйл явцыг удаашруулж байгаа янзтай нэг оролцогч нь гадаадад хууль бусаар тэнүүчилж, нөгөө гурав нь цагдан хоригдож байна. Хохирогчийн биеийн байдлыг тодорхой болгож, тохиролцоо хийж, ялаас мултрах гээд байна уу гэх асуулт ургав.

Бүлэг зодооны хэрэг үйлдэж, хүний биед хүнд хохирол учруулсан, мөн энэ үедээ хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй тэднийг цагдаагийн байгууллагаас ганц зүйл ангиар яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байдаг. Энэ нь 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах".

Хар тамхи хэрэглэсэн, хүний биед онц ноцтой гэмтэл учруулсан гэм бурууд мөн л ял үүрүүлэх учиртай. Үүнийг Цагдаагийн байгууллагынхан уламжлаагүй, Прокурорынхон шүүхэд шилжүүлэхдээ ялын саналд өөрчлөлт оруулна гэж найдах л үлдэв.

Тодотгон хэлэхэд, Ц.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэбат, Ц.Баатарсайхан нар бол яах аргагүй Монголын толгой хөрөнгөтнүүд. Хөвүүддээ шударгаар гэм буруугаа үүрч, зохих шийтгэлийг үүрүүлэх мессежийг өгөх ёстой. Магадгүй хохирогчийг "мөнгөөр зодох", тохирох, аргалах оролдлого хийвээс шударга бус байдал гаарч, нийгэм даяар "баяны хүү хэнийг ч дээрэлхэж болох" хандлагад шилжинэ. Үүнийг дагаад шүүх засаглал ч "мөнгөнд сохорсон" болж хоцрох вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочини
Зочини

Хүү нь ирэхгүй бол аав Баатарсайханыг нь хорьчихооч. Ядаад байх юу байна. Эцэг нь үр хүүхдээ ингэж хүмүүжүүлсэн бгаа ш дээ. Тэгэхээр зулбасга нь ирээгүй хаачдийн.

Гучинус
Гучинус
Reply to  Зочини

Баатарсайхан хахуулийг ч харин хахт�##� өгч хуулийнхан башийж байгаа . Цэрэнпунцаг хахууль өгөхгүй нүгэлтэй харамч новш Том бөх гэдгээрээ сүр д�##�айлгаж яваа , буруу л хүмүүжүүлсэн байнадаа Багаасаа даруулгатай өссөн хүүхдүүд баян , дарга гэхгүй зөв явдаг хүүхдүүд мэдээж зөндөө

Ккккк
Ккккк
Reply to  Гучинус

Аав нь хохирогчид иөнгөөр хахууль өгч тохиролцох гэсэн байна шүү дээ. Харэг үүсгээд хориоч. Чадахгүй л дээ

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тиймээ хөдөлмөрөөрөө боссон Увс дөрвөдүүдийг муулж байхаар эдгээр Ховдын, урианхай, захчин хулгайчуудаа л муу хэл нь биздээ

Last edited 24 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
Reply to  Зочин

hovdod bayd bhuu haha

Зочин
Зочин

ЖИРИЙН УЛНЫ МАНИУСЫН ХҮҮХДҮҮД ИНГЭХ АВААС ОДОО ЦААЗЛУУЛСАН БАЙГАА ОДОО ЭНЭ ХЭРЭГ МАНАН ЛУГАА ЗАМХАРЧ АЛГА БОЛМОЙ.ХОХИРОГЧИЙН АР ГЭРТ АЛУУРЧИН ТУС БҮРЭЭС 5 ТЭРБУМЫГ ГАРГУУЛААРАЙ АЛНУУДАА

Зочин
Зочин

Авилга аваад зугта�##�гасан нохой нь бас зугтсан

Зочин
Зочин

Царцааж мартуулж байгаад цайруулдаг мэргэшсэн хулгайч ,�##�уурчдын арга техник.....

Занги
Занги

Монголын цагдаа, шүүх үнэндээ ямар ч ур чадваргүй нь бүх үйлдэл тодорхой байхад шууд яллаж хэргийг шийдэж чадахгүй хэргийн эздийг барьж хорьчихоод яахаа ч мэдэхгүй байгаад бх жишээний арчаагүй юм.
Оргон �######�сан этгээдийн асуудлыг тусгаарлан бусдынх нь хэргийг шийдэх маш өргөн боломж бна.

Зочин
Зочин

Шүүхийнхнийг нэг үе авилга хахууль авч хэрэг шийддэг хэрэг нь завхардаг тухай яригдаж бичигдэж бсан. Одоо өөрчлөгдөж байгаа нь энэ байх даа. Шударга шийдвэрт олон түмэн т�##�архдаг. Иймэрхүү хэргийг нийтэд сурт�##�чилб�##� з�##�ууст сургамжтай байх болов уу....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Прокурорууд бол шударга байна. Харин шүүгч, цагдаа нар бол авилг�##�д дуртай новшнууд. Шударга нь цөөн. Их юм гарч илэрнээ та нараас ер нь. Өмгөөлөгч гэж бас нэг мөнгөний донтой юмнууд.

Зочин
Зочин

ардын хүүхэд зодуулсан бол дашин шооог. Томчууд хоорондоо �##��##�цаж б.на. Хууль шударга байж үнэнийг тогтоож ялыг заав�##� эдлүүлэх хэрэгтэй.

I.OTGONBAYAR
I.OTGONBAYAR

O.MEND..HUN BUR. UURIINHUURUU. DURAARAAA. ABIRLADAG. CAG. UNGURSUN.
MUU. UIL. HIISENL. BOL. HARIU. NI. IRDEG. JAMTAI....AMIDRAL CAG. HUGACAA. HARUULNA....

Зочин
Зочин

Хөсрий царайлсан юм

Зочин
Зочин

хулгай хар мөртэй гэж үнэгүй хоол идэгчидэд удамын сүйрэл болох бий

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч охин зураг дээрээ жаахан л харагдах юм. Гэтэл их л том хүн шиг ул суурьтай бичиж

Зочин
Зочин

Аавыг нл хорих хэрэгтэй

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Хөөрхий муу ядуу ардын хүүхдүүд ингэсэн бол,дор нь хориод....ял эдлүүлчихсэн байгаа....баячуудын эрх мангаруудыг ....яаж ч чадахгүй л дээ....муусайн авилгачид....

Зочин
Зочин

Юмтай айлын сумтай хүүхдүүд
Хулгайч айлын хулигаан хүүхдүүд ээ гэж.

Last edited 24 Өдөр Өмнө by Зочин
Zochin
Zochin

Hohirson huu l eruul. Boloosoi mungutei bayn ailiin hun suregnuuded hyyli ne unen zuv uilchilj olnii setgeliig amraaj ,bus#ad surgamj boloosoi bilee .

Зочин
Зочин

Tus#aa garah gesen zuun gariinhand sanuul urd manjuud daralsan bh odoo yu dutlaa kazakuutiig turihraad shinjan yugariluugaa z##l durvud dalai haaniihaa

Зочин
Зочин

Монголын жирийн иргэд зүгээр гудамжны нохой шиг болсон юм бишүү баячууд нь анчид нь болжээ үнэхээр аймшиг юмаа

Зочин
Зочин

даварчихсан нохойн гөлөгнүүд. олигтойхон ч хуцаж чадахгүй, энд тэнд худлаа улихдаа сайн хогнуудыг заав�##� олж шийтгэхийг шаардаж байна!!!!!!!!!

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Цэрэнпунцаг,Баатарсайхан, Эрдэнэбат нарт үр хүүхдүүдээ танхайн сэдлээр хүмүүжүүлсэнд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Зочин
Зочин

Нусгайнуудыг заав�##� суулгах хэрэгтэй. Нөлөөлөөд байгаа шүүгчийг ч бас

Зочин
Зочин

Амарсайхан гэгч эх орондоо ирж ясаа тавихгүй юм шиг бусдыгаа орхиод хар амиа бодоод дүрвэчихдэг бас л хүний мөсөөр хөлийн чигчий хуруу шиг гөлөг юм даа. Эцэг эх нь ч ичих нүүргүй луйварчид юм. Хүний мөс гэж энэ дээ эцэг эхийнхээ луйвраар олсон хөрөнгөн дээр холбирч буруу замаар будаа тээсэн банди нар минь. Амарсайхан гэгч угаасаа хар тамхины шинжилгээнээс л зугтсан нь ойлгомжтой.

Зочин
Зочин

Ийм новшийн юмнуудыг өмгөөлөгч нар өмгөөлөх шаардлага байхгүй л дээ уул нь даанч мөнгө хүчтэй блхр манайхан ур�##�даад л очдог доо

Зочин
Зочин

Баячууд дарга нарын гэж битий хэл хулгайч авилгачдын хар тамхичид архичид гэж л ярь

Zochin
Zochin

Erdenbat hylgaich, Baatarsaihan hylgaich,Tserenbuntsag hylgaichdaas ih ym garna.Ted har tamhinii bulegleld bgn togtoogdsn

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй хэргээ хүлээх болно хүлээлгэх болно эх оронгүй чи хаа холдохов

Зочин
Зочин

Шүүх “хур�##�” огт болоогүй. Шүүгчийн туша�##� гэж бичнэ. Ямар ч баримтгүй утгагүй юм бичдэг сэтгүүлч үү?

Холбоотой мэдээ

Back to top button