"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна"

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн төлөө фондын мөнгийг юунд зарцуулахыг өнөөдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Хуралдааны эхэнд Г.Занданшатар "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг өнөөдөр хуралдуулж байгаа нь учиртай. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа учраас хүүхдийн төлөө чухал шийдвэр гаргах нь хамгийн зөв өдөр. Сая би Unicef-ийн даргатай уулзлаа. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа нь харамсалтай. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэмжээнд хүчирхийллийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан.
Өнөөдрийн хурлаар хоёр төсөл шийдээч ээ гэсэн санал ирсэн.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношлогооны тоноог төхөөрөмж
- Найрамдал зуслангийн засвар, шинэчлэл
Энэхүү хоёр саналыг би хангалтгүй гэж үзэж байна. Таван багц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, хүүхдийн уушгины эмнэлэг байгуулах шаардлагатай. Нэг суманд нэг шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болгох, сургуулийн хүүхдүүдийн хоол тэжээлийг сайжруулах багц асуудал.
Сургууль доторх агаарын чанар маш муу байна. Argon Gas гэх хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна. Удаан явбал уушгины хорт хавдар үүсгэдэг. Сургууль, цэцэрлэгийн барилгын стандарт алдагдсанаас болж будаг, цемент зэрэг материалын чанар нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг Unicef-ийн судалгаагаар тогтоосон байна. Энэ үүднээс агааржуулалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн Улаанбаатар хотын 51 сургуулийг уурын зуухаар халааж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.