Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ эрчим хүчний дэд бүтэц рүү нь халдсаны дараа Украин хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хойд болон өмнөд бүсийн эрчим хүчний дэд бүтэц рүү дроноор халдсаны улмаас 60 мянга гаруй хүн цахилгаан энергигүй болсон байна. Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчин нь цэргийн зориулалтаар ашиглаж байсан Украины боомтын дэд бүтцэд цохилт өгсөн гэсэн юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ хариу арга хэмжээ авч, ОХУ-ын газар нутгийн гүнд дахин цохилт өгөхийг тушаасан гэжээ.

Дайн эхлээд гурван жил долоон сар гаруй хугацаа өнгөрөөд буй одоогийн нөхцөл байдалд хоёр тал бие биедээ өгөх агаарын цохилтоо эрчимжүүлэх болсон. ОХУ Украины эрчим хүч болон тээврийн дэд бүтцийг онилж байгаа бол Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр болон цооногуудад цохилт өгч буй.

Зеленский Украины зэвсэгт хүчний командлагч Александр Сирскийтэй хэлэлцсэнийхээ дараа “Украиныг хамгаалахад шаардлагатай арга замаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хүн хүч болон нөөц бололцоо нь бэлэн байгаа. ОХУ-ын газар нутгийн гүнд өгөх шинэ цохилтуудыг нэмж төлөвлөсөн” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард Украины дайныг дуусгах хүчин чармайлтынхаа хүрээнд дипломат ажиллагаа шаргуу явуулсан. Хоёр тал дайныг дуусгахгүй бол ОХУ-д томоохон үр дагавар бүхий алхам авна мөн Украинд ч хариуцлага тооцож магадгүй гэж тэр мэдэгдсэн юм.

Украины зэвсэгт хүчин ням гарагт /2025.08.31/ мэдэгдэл хийхдээ Москва зуны довтолгоо нь амжилттай болсон гэж мэдэгдсэн ч ямар ч томоохон хотыг эзэлж авч чадаагүй гэжээ. Мөн хяналтдаа авсан газар нутгийнхаа талаарх тоо баримтыг илэрхий хэтрүүлсэн хэмээсэн байна.

Кремль өчигдөр мэдэгдэл хийхдээ Трамп энхийг тогтоох гэсэн хүчин чармайлтад Европын орнууд саад болж байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Кремлийг Путин байх үеэр онилооч

Зочин
Зочин

Хэрэлдсэн муудалцсан хүмүүст ялалт гэж байхгүй маш их хохирол амсана тэр хохирол энэ дарга нарт хамаагүй ард олонд хүнд бн шүү дээ ямар ухаан муу юм бэ энэ ард түмэндээ хайргүй юм уу ах дүүдээ хайргүй юм уу

Зочин
Зочин

Энэ нэг мудак үргэлж попрох гэж оролдох юм.Хий дэмий л орилоод цаашгүй.

Зөв
Зөв

Зүйтэй, цөмийн хаягдалтай поошигнуудаа нэг хашаанд задгай өрж тавьсан газар бий. Түүнийг дэлбэлэх хэрэгтэй байна.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зөв

Цөмийн хаягдалд нь цохилт өгчихвөл монгол л хамгийн түрүүнд өртөх байх даа. Тэгээд эргүүлээд цөмийн бөмбөгөөр цохилт өгчихөөч европчууд тэр чигээрээ хохирол амсдаг юм ш дээ. Тэнэг юм сэтгэдэг мал вэ чи.

Зочин
Зочин

Оросын нефьт байгалийн хийн үйлдвэрүүдийг устгачих хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Чамд бензин олдохгүй хэцүү болно.

Зочин
Зочин

Зелинсккийг нударчихвал дайн зогсоно доо

Bbхррр
Bbхррр
Reply to  Зочин

Бүр доор нөхдүүд гарч ирээл харвачих магадлалтай

Холбоотой мэдээ

Back to top button