Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурваст хоморголон устгах ажиллагаа явуулж байна гэж эрдэмтдийн холбоо мэдэгджээ

Геноцид судлаачдын дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний холбоо Израилыг Газын зурваст хоморголон устгах ажиллагаа явуулж байна гэж үзэж буйгаа мэдэгджээ. Олон улсын геноцид судлалын нийгэмлэгийн 500 гишүүний дунд санал хураалт явуулахад судлаачдын 86 хувь нь Израил геноцид үйлдэж байна гэж үзсэн юм. Израилын гаргаж буй үйлдэл нь 1948 онд НҮБ-ын геноцидын тухай конвенцийн 2-р зүйлд заасан хууль эрх зүйн тодорхойлолтод нийцсэн гэж тэдгээр судлаачид дүгнэжээ.

Израилын Гадаад хэргийн яам энэхүү мэдэгдлийг Хамасын худал суртал ухуулгад үндэслэсэн, гутамшигтай зүйл гэж шүүмжилсэн байна. Газын зурваст хийж буй үйлдэл нь геноцид гэж хүмүүс үзэж буйг Израил хэд хэдэн удаа няцааж, өөрсдийгөө хамгаалах үйлдэл хэмээн мэдэгдсээр ирсэн. Өмнөд Африк тус улсыг геноцид үйлдсэн хэмээн Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд зарга үүсгэсэн байгаа. Газын зурвасын дайн эхэлснээс хойш 63 мянган палестин хүн амь үрэгдэж, бараг бүх оршин суугч нь орон гэрээ орхин дотооддоо дүрвэсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button