Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин хүүхдүүд газар доор хичээлийн шинэ жилээ эхлүүллээ

ОХУ довтолсноос хойш гурван жил долоон сар өнгөрөөд буй үед украин эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролыг тасалдуулах хүсэлгүй байгаа юм. Тэгвэл украинчууд газар доор байгуулсан сургуульд хүүхдүүдээ даваа гарагт /2025.09.01/ хүргэж өгчээ.

Украины хоёр дахь хамгийн том хот болох Харьковт 17 мянга орчим хүүхэд газар доор байгуулсан сургуулиудад хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар ийм долоон сургууль ашиглалтад орж, удахгүй нэмж ийм байгууламж баригдах төлөвтэй байгаа юм. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн Анастасия Почергина “Өнөөдөр миний хүүхэд нэгдүгээр ангид орж байгаа. Сургууль газраас доош гурван давхар гүн. Харьков дахь хамгийн гүн сургууль гэж албаныхан хэлсэн. Ийм учраас суралцахад аюулгүй гэж би итгэж байгаа. Энэ жил хүүхдээ сургах боломж гарна гэж төсөөлж байгаагүй ч эх хүний хувьд хүүхдээ сургуульд сураасай гэж хүсэж байсан юм” гэж хэлсэн байна.

Харьков хотын дарга Ихор Терехов хэлэхдээ энэ онд дахин гурван сургууль ашиглалтад орно гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button