Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хар тамхи тээвэрлэсэн байж магадгүй Венесуэлийн завийг бөмбөгдөж 11 хүн амь үрэгджээ

Мягмар гарагт /2025.09.02/ АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлиэс хар тамхи тээвэрлэж явсан байж магадгүй онгоцыг бөмбөгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар мэдэгдэл хийхдээ бөмбөгдөлтөд 11 хүн амь үрэгдсэн бөгөөд түүний захиргаанаас явуулсан анхны ажиллагаа гэв.

Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд Трамп хэлэхдээ “Саяхан бид хар тамхи тээвэрлэж явсан завийг бөмбөгдсөн. Их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн байсан. Манай улс руу Венесуэлиэс урт хугацааны турш хар тамхи орж ирсэн. Энэ ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн алба хаагч бэртэж, гэмтээгүй” гэсэн юм.

Амь үрэгдсэн хүмүүс нь Венесуэлийн Трен де Арагуа гэмт бүлэглэлийн гишүүд байсан хэмээн АНУ-ын зэвсэгт хүчин тогтоосон талаар Трамп хэлжээ. АНУ-ын зүгээс 2-р сард уг бүлгийг террорист бүлгэм хэмээн зарласан юм. Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ бүлгийг удирдаж байгаа гэж Трамп буруутгаж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочина.А
Зочина.А
9 сар 3, 2025 10:53

Таамаг төдийгөөр хүн хяджээ.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 12:42

Зөв л ажиллаж амжилт

Холбоотой мэдээ

Back to top button