СПОРТ
Netflix-ийн "Physical Asia" шоунд Б.Орхонбаяр арслан оролцох уу

Netflix-ийн "Physical 100" реалити шоу "Physical Asia" нэрээр ирэх аравдугаар сард цацагдах гэж байна. Онцлог нь энэ удаа Азийн найман улсын баг оролцоно. Үүнд Монгол Улс багтаад буй.
Тэмцээний оролцогчид спортын төрөл болон биеийн хүч, тэсвэр тэвчээрээ сорьж, өрсөлддөг онцлогтой.
Одоогоор манай улсаас оролцох багийн гишүүдийг зарлаагүй байгаа ч Улсын арслан Б.Орхонбаяр багтсан байж магадгүй байна. Шоуны энэ улирал шинэ форматаар явагдах бөгөөд монгол хадмалаар үзэх боломжтой аж.
"Physical Asia"- д
- Монгол
- БНСУ (Солонгос)
- Япон
- Индонез
- Турк
- Филиппин
- Тайланд
- Австрали зэрэг найман улсын спортын тамирчид, цэрэг армийнхан болон фитнес инфлүүнсерүүд оролцоно.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.