Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп долоо хоног алга болсныхоо дараа хэвлэлийн бага хурал хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп долоо хоног гаруй олон нийтийн өмнө гарч ирэлгүй явсны дараа мягмар гарагт /2025.09.02/ хэвлэлийн бага хурал хийжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Трамп тарифын асуудлаар Дээд шүүхэд хандана гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.09.29/ АНУ-ын давж заалдах шатны шүүх Трампын ихэнх тарифыг хууль бус гэж үзсэн билээ.

Мөн тэрбээр өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой цахим орчинд тархаад байсан цуу ярианд тайлбар өгчээ. Тэр олон нийтэд харагдалгүй хэд хоносон тул эрүүл мэнд нь муудсан гэх цуурхал сошиал орчинд яваад байсан юм. Үүнд хариу өгөхдөө “Би цуу яриаг сонссон, галзуу юм шиг санагдсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт би олон удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Бүгд амжилттай сайхан л явагдсан шүү” гэж хариулсан байна.

Түүнээс БНХАУ-ын явуулж буй цэргийн парадын нь АНУ-ын хувьд сорилт болж байгаа эсэхийг асуухад Трамп “Үгүй, огт үгүй. БНХАУ-д бид хэрэгтэй. Би Ши Жиньпинтэй маш сайн харилцаатай” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button