Гадаад мэдээДЭЛХИЙ

Захирал нь ажилтантайгаа дурлалын харилцаа үүсгэснээ нууж, халагдсаны улмаас “Nestle” хямралд оров

“Nestle” компанийн гүйцэтгэх захирал Лоран Фрейкс ажилдаа ороод нэг жил болоод халагджээ. Тэрбээр ажилтантайгаа дурлалын харилцаа үүсгэснээ нуусны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Үүний улмаас “Nestle” компанид манлайллын асуудал үүсэж, хувьцааны үнийн уналт, борлуулалт удааширсантай хавсран хямралд орлоо.

Фрейксийн оронд “Nespresso”-гийн дарга, 49 настай Филипп Навратил тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох юм. Мягмар гараг /2025.09.02/ дэлхийн хүнсний компаниудын хувьд донсолгоотой өдөр өнгөрөв. Японы “Suntory” компани гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлж, “Kraft Heinz” компани хоёр салж буйгаа мэдэгдсэн байна.

“Nestle” компанид хамгийн их хэмжээгээр хөрөнгө оруулсан компаниудын нэг болох “Deka”-гийн компанийн засаглал, тогтвортой байдлын албаны дарга Инго Спейч мэдэгдэл хийхдээ “Нэг жилийн дотор хоёр удаа гүйцэтгэх захирлаа сольж, мөн даргаа сольсон нь “Nestle”-гийн хувьд түүхэн явдал” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2025 13:00

ХӨӨРХИЙ ШИНЭЛЭГ НОГОО АМТЛАХЫН БУРУУ НЬ ЮУНДАА БАЙХ ВЭ ДЭЭ? БАРИУ АЛ ЧАНГА ТОМ МЭЭМ АМТАЛЖ САЙХАН ДУР ТАВИХЫГ ХҮСЧЭЭ ЮУН ЦАГААН САР НААДАМ ОЛИМП БАРИУ АЛНУУД МАНДАН БАДРАГЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button