Зам дээр бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10 мянгаар торгожээ

Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу ЦЕГ-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Тодруулбал, Цахим орчинд энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр олон нийтийн газар зүй бус биеэ авч явж, бие засаж байгаа бичлэг нийтлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж зөрчил гаргасан хоёр иргэнийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт зөрчлийн шинжтэй 50885 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 218 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 165 иргэнийн баривчилж эрх хасаж, 511 иргэнийг торгож эрх хасаж, хүүхдийн эрхийг зөрчсөн 78 иргэнд 22.200.000 төгрөгийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 171 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж49581 иргэн хуулийн этгээдийг торгож шийдвэрлэсэн байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саяаар торгох хэрэгтэй л�##�руудыг