Цагаачлалын бичиг хуурамчаар хийсэн монгол эмэгтэйг БНСУ-ын шүүх яллажээ

Монголын 31 иргэний цагаачлалын баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн Монгол Улсын иргэн, хатагтай А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
БНСУ-ын Хууль зүйн яамны Тэжон хотын Цагаачлалын албанаас энэ сарын 3-ны өдөр мэдээлснээр, Монгол Улсын иргэн, хатагтай А гэх 44, эмэгтэйг Цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн, 31 монгол иргэнээс авлига авсан, цагаачдаар худалд мэдүүлэг өгүүлсэн хэргээр Тэжон дүүргийн прокурорын газарт 1-ний өдөр цагдан хорихгүйгээр яллажээ.
Тус албанаас мэдээлснээр, хатагтай А-г 2023 оны зургаадугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл урт хугацаагаар оршин суух, ажил эрхлэх хүсэлтэй монголчуудад дүрвэгчийн статусыг хуурамчаар олгож, өргөдлийг нь зохицуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Хатагтай А нэг нэг хүнээс ойролцоогоор 300 мянган вон авч байсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: Geumgang Ilbo
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.