Нийгэм мэдээ

Э.Батмагнайд "Заан жимни" автомашин гардуулжээ

Жил бүрийн Үндэсний их баяр наадамд долоо давж заан болсон хүчит бөхөд Jimny маркийн автомашин бэлэглэдэг уламжлалыг "Бридж" групп тогтоогоод буй.

Энэ жилийн хувьд Э.Батмагнай нь Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давснаар Улсын заан цолны болзол хангасан. Цааш үзүүр түрүүнд тунаж, түрүүлэн Улсын арслан цол хүртсэн юм.

Иймд өнөөдөр "Бридж" групп Улсын арслан Э.Батмагнайд уламжлал ёсоор "Заан жимни" гэгддэг болсон Jimny маркийн автомашинаа гардуулжээ.

Энэ үеэр "Бридж" группийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг "Монгол эрчүүдийн дээд нь бөхчүүд юм. Долоо давж, тунан барилдан, зааны болзол хангасан бөхчүүдэд "Заан жимни"-г гардуулаад таван жил өнгөрчээ. Энэ таваас гурван залуу арслан төрсөн байна" хэмээн онцоллоо.

Г.САНСАРМАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button