УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Ариунзаяа: Хүчирхийллийн улмаас сүүлийн 4 жилд 253 хүүхэд амиа хорлож, 4262 хүүхэд цагдаад хандсан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж буй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэллээ.

-Эрүүл мэндийн яамнаас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргасан байна. Үүнд, 2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн бол хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна. Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна. Амиа хорлолтоор 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон байна.

Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Иргэн бүр хариуцлага хүлээж байх ёстой. Зөвхөн шүүх шинжилгээний байгууллагад 2024 онд 908 хүүхэд хандаж, цагдаагийн байгууллагад 598 нь бүртгэгдсэн. Цаана нь 300 гаруй далд гэмт хэрэг гарч байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button