Оросын зүгээс Купянск хотын тал хувийг эзэлсэн гэснийг Украин үгүйсгэлээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт /2025.09.03/ мэдэгдэл хийхдээ Украины зүүн хойд бүсийн Харьков муж дахь Купянск хотын тал орчим хувийг эзэлсэн гэжээ. Харин Украины тал ОХУ-ын арми ийм ахиц гаргасан гэдгийг үгүйсгэв.
Купянск хотыг ОХУ-ын зэвсэгт хүчин анхааралдаа авч, хоёр тал олон сарын турш ширүүн тулалдаж ирсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээт дайны эхний долоо хоногт тус хотыг эзэлсэн. Харин оны сүүлээр Украин цэргүүд сөрөг довтолгоо явуулж эргүүлэн авсан билээ. Одоо Москва тус хотыг дахин хяналтдаа авахаар оролдож буй.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргүүд нь улсынхаа тугийг барьж Купянск хотын зам дээр зогсож буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Харин Украины армийн аравдугаар корпус Телеграм дээр мэдэгдэл оруулахдаа энэ нь ОХУ-ын суртал ухуулга гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Купянск,Покровскоос бандерчууд зугтааж байга
Ер нь бол эзлэгдээгүй гэж нэг хэсэг гүрийж байгаад үнэнд гүйцэгдээд хүлээн зөвшөөрдөг.Артёмовск/Бахмут/я�##�аа.