Үйл явдал: “Барилгачдын өдөр-2025” өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулна.
9:20 цагт: ХБНГУ-ын Монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.
13:00 цагт: Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
17:00 цагт: Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Б Контемпорари" арт галерейн танхимд болно.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд гарч байна.
-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.