НИЙГЭМНийгэм мэдээ

Телеграмаар монголчуудыг залилсан долоон этгээдийг албадан баривчилжээ

Гадаад улсаас “телеграм” орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, дайчлан баривчилжээ.

Тодруулбал, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж уг бүлгийн аргачлал заавраар гадаад улсаас манай улсын иргэдийг залилсан Монгол Улсын иргэн “О” нарын долоон этгээдийг дайчлан баривчилжээ. Улмаар энэ сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч хэрэгт эд мөрийн баримт болгожээ. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас нэг жилийн хугацаанд баримтжуулж, дээрх бүлэг этгээдүүдийг олж тогтоон дайчлан баривчилсан байна.

Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас манай улсын иргэд рүү чиглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа Монгол Улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Манай улс руу чиглэн “телеграмм” аппилкейшн ашиглан үйлдсэн тогтоогдоогүй залилах гэмт хэрэг өнгөрсөн оны долоодугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 1362 бүртгэгдэж иргэдэд 31.4 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Иймд иргэдийг залилах гэмт хэргээс болгоомжилж ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button