АНУ-ын эрүүл мэндийн бүлгүүд сайдаа огцрохыг шаарджээ

АНУ-ын 20 гаруй эрүүл мэндийн бүлэг болон эмнэлгийн холбоо Эрүүл мэндинй сайд Роберт Кеннедийг огцрохыг шаардсан мэдэгдэл лхагва гарагт /2025.09.03/ гаргасан байна. Тэрхүү мэдэгдэлд Кеннеди олон арван жилийн турш хүний амийг аварсан шинжлэх ухааныг үл тоомсорлож, анагаах ухааны дэвшлийг ухрааж байна гэж бичжээ.
Кеннеди өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) захирлыг халсан. Бүгд найрамдах болон Ардчилсан намын дор ажиллаж “CDC”-ийн захирлаар ажиллаж байсан хэд хэдэн хүн нь америкчуудын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэж тус мэдэгдэлд бичсэн байна.
Холбоод болон бүлгүүд гаргасан мэдэгдэл дээр “Нээлттэй, шударга яриа хэлэлцээг дэмжих, олон арван жил хүний амь насыг аварч ирсэн шинжлэх ухааныг үл тоомсорлодоггүй, ташаа мэдээлэл түгээх болон анагаах ухааны дэвшлийг ухраахын эсрэг, бидний эрүүл мэндийг хамгаалдаг хөтөлбөрүүдийг устгадаггүй манлайлал манай улсад хэрэгтэй” гэжээ. Гарын үсэг зурсан талуудад Америкийн халдварт өвчний нийгэмлэг, Америкийн харшил, астма, дархлаа судлалын академи, Америкийн Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэг, Америкийн дархлаа судлаачдын холбоо гэх мэт бүлгүүд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.