Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Батлан хамгаалахын яамныхаа нэрийг "Дайны яам" гэж өөрчилнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Батлан хамгаалах яамныхаа нэрийг Дайны яам болгон өөрчлөх гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа гэж Цагаан ордон пүрэв гарагт /2025.09.04/ мэдэгдсэн юм. Тэрбээр өнөөдөр тус гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Тушаалд гарын үсэг зурснаар Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет, Батлан хамгаалахын яам болон яамны харьяа бүхий албан тушаалтнууд “Дайны нарийн бичгийн дарга”, “Дайны яам”, “Дайны дэд сайд” зэрэг хоёрдогч цол хэргэм, нэршлийг ашиглах эрх үүснэ гэж Цагаан ордон мэдэгдсэн юм.

Нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш Трамп Мексикийн булан гэх мэт олон газар болон байгууллагын нэрийг өөрчилсөн. Мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн жагсаал явуулсны улмаас нэрийг нь сольсон цэргийн баазуудын нэрийг сэргээхийг тэр зорьж байгаа юм. Аливаа яам, агентлагийн нэрийг солихын тулд Конгресоос зөвшөөрөл авах ёстой байдаг. Трампын Бүгд найрамдах нам Конгрессын дээд болон доод танхимд олонх байгаа. Мөн Конгрессын удирдагчид Трампын эдгээр алхмыг эсэргүүцэх сонирхол багатай байдаг билээ. Ийм учир АНУ-ын Батлан хамгаалахын яам нэрээ өөрчлөх магадлал өндөр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button