ДАШТ: Волейболын спортын шинэ "од", 23 настай Ёшино Сато

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсад болж өндөрлөлөө. Өчигдөр медалийн төлөөх тоглолтууд болж, Итали, Турк, Бразил улсын шигшээ багууд алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодров. Харин Япон улсын шигшээ баг энэ удаа дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тэд ДАШТ-ий туршид дэлхий нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ бүрэн төвлөрүүлж, гайхшируулж чадав. Японы шигшээ багийн ур чадвар, багийн тоглолт, хэв маяг өөр түвшинд хүрснийг Туркийн шинэ дасгалжуулагчтай холбон тайлбарлаж байна. Эгзэгтэй, шийдвэрлэх тоглолтуудад багийн гол нуруу Маю Ишикава, Сато Ёшино, Юкико Вада нар байлаа.
Онцолбол хүрэл медалийн төлөөх тоглолтод Ёшино онцгой байж, таван ээлжийн тоглолт гарахад гол нөлөөг үзүүлэв. Түний тухай зарим товч мэдээллийг хүргэе.
- Нэр (яп.): 佐藤淑乃, Sato Yoshino
- Төрсөн огноо: 2001 оны 11-р сарын 12
- Нас: Одоо 23 настай
- Өндөр: 178 см
- Жин: 62 кг
- Довтолгооны өндөр: 295 см
- Мэргэжлийн байрлал: Outside Hitter /главный нападающий/
Тэрбээр Tsukuba их сургуульд суралцаж байх үедээ Японы шигшээ багт нэрлэгдэж эхэлсэн бөгөөд 2022 онд албан ёсоор шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн 2024 онд "NEC Red Rockets Kawasaki" клубт элссэн байна.
Гэр бүлийн тухайд дөрвүүлээ, дээрээ ганц эгчтэй айлын бага. Ээж болон эгч нь волейболын спортоор хичээллэдэг тул түүнийг энэ замд хөтөлсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мөн одоогоор ганц бие бөгөөд зөвхөн волейболын спортдоо голлон анхаарч, төвлөрч байгаа гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.