Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын засгийн газар өнөөдөр нуран унах төлөвтэй байна

Францын Ерөнхий сайд Франсуа Байругийн засгийн газар өнөөдөр /2025.09.08/ нуран унах төлөвтэй байгаа юм. Ингэснээр Франц сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа ерөнхий сайд томилох шаардлагатай болно. Түүний засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт орон нутгийн цагаар үдээс хойш явагдана. Парис, Улаанбаатар хоёр зургаан цагийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр Улаанбаатарын цагаар орой Францын засгийн газрын хувь тавилан шийдэгдэх юм.

Засгийн газар нуран унаснаар Европын хувь эгзэгтэй нөхцөл байдал үүсээд буй үед Францын улс төрийн хямралыг илүү гүнзгийрүүлнэ. Украины дайны асуудал болон БНХАУ нөлөөлөл нэмэгдэж, АНУ-аас үзүүлж буй худалдааны дарамтын үед Европын хоёр дахь хамгийн том эдийн засаг Франц тогтвортой байх хэрэгтэй.

Энэхүү эмх замбараагүй байдал нь Франц гадаад өрөө дарах боломжид нь заналхийлж, тус улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэл рүү түлхэж байна. Өнгөрсөн жил тус улсын төсвийн алдагдал Европын холбооны жишиг болдог 3 хувиас давж, улсын нийт өр ДНБ-ий 113.9 хувь болсон байгаа.  

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button