Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын парламент ерөнхий сайдаа огцруулж, улс төрийн хямралыг гүнзгийрүүлэв

Францын парламент даваа гарагт /2025.09.08/ Ерөнхий сайд Франсуа Байругийн засгийн газарт итгэл хүлээлгэх санал хураасан юм. Байругийн гаргасан улсынхаа өрийг дарах төлөвлөгөө нь парламентад таалагдаагүй тул ийнхүү түүний засгийн газар нуран унав. Ингэснээр Европын бүсийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс болох Францын улс төрийн хямрал гүнзгийрлээ.

Хууль тогтоогчид 364:194 харьцаатай түүний засгийн газарт итгэл үзүүлэхгүй хэмээн шийдсэн юм. Францчууд болон сөрөг хүчнийхэн Байру татан буугдвал Ерөнхийлөгч Эммануэль Макроныг ажлаа хүлээлгэн өг гэж шаардаж байсан. Тэгвэл Макрон мэдэгдэхдээ ажлаа хүлээлгэн өгөлгүй шинэ ерөнхий сайд томилохоор ажиллана гэжээ. Түүний ажлын алба ойрын хэдэн хоногийн дотор шинэ ерөнхий сайдыг томилно гэж мэдэгдсэн юм. Ингэснээр Франц гурван жилийн дотор тав дахь ерөнхий сайдаа хүлээн авна.

Дараагийн засгийн газарт тулгамдаад буй асуудал бол Байру есөн сарын өмнө ажлаа хүлээн авахдаа тулгарсан сорилттой ижил. Энэ бол улсын төсвийг батлах ажил. Байру санал хураалтад унахынхаа өмнө “Та бүхэнд засгийн газрыг унагах эрх бий, гэхдээ бодит байдлыг арилгах хүч чадал байхгүй. Бодит байдал өөрчлөгдөхгүй хэвээр л байх болно. Зарлага өссөөр, нэгэнт давшгүй болсон өрийн дарамт илүү хүндэрнэ” гэжээ. Тэр өнөөдөр /2025.09.09/ ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө мэдүүлэх юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button