Гадаад

Оросын давс олборлогч томоохон компанийн захирлын толгойгүй цогцос олджээ

Оросын давс олборлолтын томоохон компанийн гүйцэтгэх захирал Алексей Синицыний толгойгүй цогцсыг Калининградын  ойролцоох дүүргээс олжээ. Гурьевский дүүргийн хууль сахиулах байгууллагынхан түүний биеийг олсон талаараа олон нийтэд мэдээлсэн байна. Түүний биеийг гүүрний доороос хүзүүнд нь олс ороосон байдалтай болсон бөгөөд бүс нутгийн мөрдөн байцаах албаныхан хэргийн мөрдлөгийг эхлүүлжээ.

Тэрбээр Оросын томоохон бизнесмэнүүдийн нэг бөгөөд 2022 онд Калининградын “К-Поташ сервис” компанийн захиралаар томилогдсон юм. 2014 оноос тус компани орон нутагт давс олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд орон нутгийн оршин суугчид хүчтэй эсэргүүцэж  байжээ. 2017 онд уг асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцож байсан удаатай. Үүний дараа олборлох үйлдвэрийн ажилчдын барилгыг тосгоноос гаргаж, нүүлгэн шилжүүлж байсан аж. 2022 оны 10-р сард тус мужийн шүүхээс гаргасан шийдвэрийн дараа компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд оржээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Риа Новости, ТАСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За нөгөө Украины дайнаас буцаж ирсэн �##�уурчид чинь одоо Оросод гэмт хэргийн бүлэглэлүүд үүсгээд эхлэнэ дээ. 1990 оны эхээр Афганистаны дайнд байлдаж байсан нөхдүүд гэмт хэргийн бүлэглэлүүд үүсгээд гэмт хэрэг ихэссэн тэдэнд хүн �##�ахаас өөр хийж чадахгүй хүмүүс болсон байсан энэ дайны дараа Орос орон маш аюултай гэмт хэрэг �##�лага хүний наймаа хар тамхи гээд б�##�лаж байсан тэр үе эргэж ирнэ манайх хилээ хааж визтэй болох хэрэгтэй

Зочинgajig
Зочинgajig

Oros gej baliar muuhai uls

Back to top button