ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хохирогчийг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг өнөөдөр 13.30 цагт хэлэлцэнэ

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодооны гол оролцогчдын хувьд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Баатарсайханы Амарсайхан, Л.Алтан-Очир .

Уг зодоонд 25 настай С хохирч, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явсан байдаг. Гэтэл хэрэгт холбогдогч этгээдүүдийн аав “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Ц.Цэрэнпунцаг, Ц.Баатарсайхан нар хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Улмаар тус хүсэлтийн дагуу өнөөдөр /2025-09-10/-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогджээ.

Бид шүүх хэрхэн шийдвэрлэхийг эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Хохирогчийг гадаадад эмчлүүлэхыг Хориглоно гэсэн чинь,,,,, одоо юу гэж байгаан бол, Хулгай Луйвраар олж авсан Хөрөнгө мөнгөтөй Этгээд юу дуртайгаа хийж болно гэсэн үг үү, сүүлдээ явж явж Хохирогч буруутан болж Ял авч шорон явах юм байна л даа,

Зочин
Зочин

tsaisan hulgaich nar umaa ylzarliin deed helber

Зочин
Зочин

yasiig ni tsaital shorond bandi bolgooroi ene huuhduudig ni

Ариунаа
Ариунаа

Ил цагаандаа гарсан дээрэлхэл бна даа.хохирогчийн ар гэр тэгж дээрэлхүүлээд баых ядарсан хүмүүс биш байх шүү.Хууль зөв шийд гаргахшүй бол нэлээд юм болно доо.

Зочин
Зочин

Хулгайч нар юуч хийж болдог хууль биш гуультай улс ичих булчирхайгүй төрөгсөд

Зочин
Зочин

Ямар дураараа юм бэ

Зочинолдо
Зочинолдо

юү гэсэн үг вэ амьдраад ирэхээр янз янзын хошин шог юм их болох юмаа .монгол улс б�##�арцийн бишүү ардчил�##� хүний эрх гээд байдаг чинь яасийн

Зочинолдо
Зочинолдо

өдөөд байна уу сөдөөд байна уу энэ ёинь одоо

Зочин
Зочин

Өмхий хулгайч нар мөнгөөрөө шүүхийг татаж байнаа. Яахаараа гадаад явуулж эмчлүүлэхгүй гээд байгаа юм бэ.

Зочин
Зочин

Шүүгч нар ямаршийдвэр гаргахыг харах үлдлээ.

Зочин
Зочин

Хүн биш

Зочин
Зочин

Хохирогчийг нэмж хохироодог жишиг тогтоод удаж бна даа энэ улсад.

Зочин
Зочин

Negent gadagshaa emchilvvleheer ybsan baigaa hvnii irhiig hasan geheer hohirogch emchilgeegee orihood iren gesen vg ymuu yan gej oilgoh be

Холбоотой мэдээ

Back to top button