ЭДИЙН ЗАСАГ

The West Australian: Рио Тинто ба Монголын талын хурцадмал харилцааг зөөлрүүлэх хүлээлт үүсгэлээ

Өнгөрсөн өдрүүдэд Австралийн Амбан захирагч Саманта Мостин айлчилж, айлчлалынхаа үеэр “Рио Тинто”-гийн томоохон төслүүдийн нэг “Оюу Толгой”-д зочилсон. Түүний энэ айлчлалтай давхцан 8-р сарын 25-нд албан ёсоор Рио Тинто группийн Гүйцэтгэх захиралын албан тушаалд томилогдсон Саймон Тротт мөн Монголд тэр дундаа “Оюу Толгой”-д ажиллаж таарав.

Эх сурвалжуудын хэлснээр Саймон Тротт “Оюу Толгой”-той холбоотой агуулгаар Засгийн газрын төлөөлөлтэй уулзаагүй гэсэн юм. Амбан захирагч Саманта Мостиныг Саймон Тротт болон ТУЗ-ын дарга Доминик Бартон нар угтан авч, газар доорх зэсийн уурхайн үйл ажиллагааг танилцуулсан байна.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ бид Австрали, Монголын түншлэлийн хүчирхэг байдлын  талаар нээлттэй ярилцаж, Оюу Толгой бол энэ түншлэлийн хамгийн тод жишээ гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн” хэмээн хатагтай Саманта Мостин онцолжээ.

Мөн “Рио Тинто группийн олон жилийн турш хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт, Австралийн олон зуун уул уурхай, инженерийн компаниудын туршлага, ур чадварыг ашиглан бүтээсэн энэ уурхайг монголчууд өөрсдийн ирээдүйн төлөө байгуулсан. Оюу Толгойгоор зочилсон нь үнэхээр сонирхолтой туршлага боллоо” гэсэн юм.

Хатагтай Мостины энэхүү айлчлал нь Монголын Засгийн газрын төлөөлөлтэй Рио Тинто компанийн хувьд хурцадмал харилцаатай байгааг зөөлрүүлэхэд тус болно гэж найдлага тавьж байна. Учир нь энэ оны 5-р сард Монголын Засгийн газар Рио Тинто-г Их Британийн шүүхэд өгсөн бөгөөд тус компанийг авлига, улс төрийн хээл хахуультай холбоотой хэрэгт буруутгасан. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа Монголын Засгийн газар тус компанид уурхайн тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрээ хойшлуулснаар Рио Тинто өөрийн Оюу Толгой төслийн өргөтгөлийн төлөвлөгөөг өөрчлөхөд хүрсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт Рио Тинто Зүүн Пилбара дахь Вину алт зэсийн бүтээн байгуулалтын талбайг 14 мянган га-гаар бууруулах шийдвэрийг орон нутгийн уугуул иргэд болон ховор амьтны амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотойгоор гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар Рио Тинто Монгол Улстай 438 сая ам.доллартай тэнцэх татварын маргааны талаар олон жил үргэлжилсэн хууль эрх зүйн тэмцэл өрнүүлж буй. 2013 онд ил уурхай, 2023 онд далд уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлсэн Оюу Толгой нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг билээ.

Эх сурвалж: The West Australian

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросын гар хөл бологчдын гах�##�таар Монголын Засгийн газар ганц том барууны хөрөнгө оруулагчаа хөөх гэж тэнэгтээд л байх юм даа!!! Оюу толгой бол эдийн засгийн ашиг орлогоос илүү геодолитикийн маш том ач холбогдолтой төсөл гэдгийг Үасгийн газар яагаад ойлгохгүй байна вэ??!!

Холбоотой мэдээ

Back to top button