Их Британийн ерөнхий сайд Израилын ерөнхийлөгчтэй маргалджээ

Израилын Ерөнхийлөгч Исаак Херзог мэдэгдэл хийхдээ Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер лхагва гарагт /2025.09.10/ уулзахдаа маргалдсан гэжээ. Сүүлийн үед хоёр улсын авсан алхам дээр маргасны улмаас тэд маргалдсан гэж Херзог хэлсэн юм.
Израил Катар улс дахь Хамас бүлгийн удирдагчдыг хөнөөх зорилготой Катарын нийслэл Дохад агаарын цохилт өгсний дараа тэд уулзсан байна. Катар бол Ойрх дорнод дахь Их Британийн ойрын холбоотон юм. Стармер Израилын өгсөн агаарын цохилтын буруушаасан.
Харин Израилын хувьд Их Британи Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаад дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ сард болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр барууны хэд хэдэн орон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа. Херзог Стармертэй уулзсаныхаа дараа “Хэцүү, хүчтэй үг хэллэг хэрэглэсэн. Бид маргаж чаддаг нь илт байлаа. Холбоотон орнууд уулзахдаа маргаж болно. Ардчилсан орнууд болохоор маргаж болно” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.