СПОРТ

Шатар: 20 настай Б.Мөнгөнзул Монгол Улсын 28 дахь аварга боллоо

55 дахь удаагийн Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдий ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, WIM Б.Мөнгөнзул нэг өргийн өмнө улсын аварга боллоо.

Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас анх удаа шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин болсон. Тэр одоо 20 настай Фиде дэд мастер. Мөн тэрбээр "Дэлхий цом"-д оролцох эрх авахаас гадна эрэгтэй олон улсын мастер болон эмэгтэй их мастерын нормыг давхар биелүүлсэн зэрэг олон амжилтыг энэ онд гаргаад буй юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

баяр хүргье..

Холбоотой мэдээ

Back to top button