Непал ирэх жилийн гуравдугаар сард парламентын сонгууль явуулах боллоо

Непалын Ерөнхийлөгч Рамчандра Паудел долоо хоног гаруй үргэлжилсэн үймээн самууны дараа түр хугацааны засгийн газрын ерөнхий сайдаар Сушила Каркийг томилсон. Ерөнхий шүүгч асан Каркийг Непалын Z үеийнхэн Discord платформ дээрх “Youth Against Corruption” нэртэй сервер дээр санал хурааж түр хугацааны засгийн газрыг удирдах хүнээр сонгосон юм.
Баасан гарагийн /2025.09.12/ орой Пауделын тамгын газар мэдэгдэл хийхдээ парламентын Төлөөлөгчдийн танхимыг тарааж, ирэх оны гуравдугаар сарын 5-ны өдөр ээлжит бус сонгууль явуулахаар болжээ. Паудел Зэвсэгт хүчний генерал Ашок Ражтай хоёр өдрийн турш ширүүн хэлэлцсэний эцэст Каркийг түр хугацааны ерөнхий сайдаар томилсон байна. Непалтай хиллэдэг Энэтхэг мэдэгдэл хийхдээ энэхүү явдал энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тусална гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.