Зарим нутгаар цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

9-р сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Заг-Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод, үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө сэрүүсэж +8...+10 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.