УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: 2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын хурлын намрын чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтэй хийлээ. Чуулганыг албан ёсоор нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн. Нээлтэд 118 гишүүн оролцлоо.
Өглөөний 10:00 цагаас эхэлсэн чуулган нээлтийн дараа завсарлаж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжилэв. Хуралдаанаар дараах хоёр төслийг хэлэлцэж байна.
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Мөн хэлэлцэж байгаа төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийлээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.