Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины цохилтын улмаас ОХУ газрын тос олборлолтоо бууруулахад ойрхон байна

ОХУ-ын газрын тос дамжуулах хоолойн монопол компани “Транснефть” газрын тос олборлолтыг бууруулахад хүрч магадгүй гэж мэдэгдсэнийг салбарын гурван эх сурвалж мягмар гарагт /2025.09.16/ хэлжээ.

Тус компани вэбсайтдаа мэдэгдэл оруулахдаа, энэ мэдээлэл худал бөгөөд барууны орнууд ОХУ-ын эсрэг явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг гэсэн юм.

Киев наймдугаар сараас хойш ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо эрчимжүүлсэн. Үүгээрээ Москвагийн Украины дайныг үргэлжлүүлэх чадлыг саармагжуулах, Кремлийн орлогыг бууруулахыг зорьж байна. Хэлэлцээний замаар дайныг дуусгах хүчин чармайлт зогсонги байдалд орсон. Ийм учир Украин Кремлийн орлогын эх үүсвэрт нь цохилт өгч, энхийн хэлэлцээний ширээнд хүчээр суулгахыг оролдож байгаа юм.

Газрын тос, байгалийн хийн орлого нь сүүлийн арван жилийн хугацаанд ОХУ-ын төсвийн нийт орлогын 30-50 хувийг бүрдүүлж ирсэн. Ийм учир энэ салбар нь төсвийн санхүүжилтийн хамгийн чухал эх үүсвэр болдог.

Украины арми газрын тос боловсруулах арав гаруй үйлдвэрийг цохилт өгсөн юм. Үүний улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал 17 хувиар буурсан үе бий. ОХУ-ын эрх баригчид хохирлын цар хүрээ болон үйлдвэрлэл, экспортод үзүүлсэн нөлөөний талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.

Зургийн эх сурвалж: Euro news

Гэвч сүүлийн өдрүүдэд Транснефть газрын тосны компаниудыг дамжуулах хоолойнд нь газрын тос хадгалах боломжийг хязгаарлах болсон гэж тус салбартай ойр хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Транснефть нь ОХУ-ын олборлосон нийт газрын тосны 80-аас илүү хувийг хоолойн системээрээ дамжуулдаг юм.

Мөн компанийн дэд бүтэц цаашид хохирвол үйлдвэрлэгчдээс илүү бага хэмжээний тос хүлээн авах шаардлагатай болно гэж Транснефть анхааруулсан хэмээн тэр хоёр эх сурвалж мэдэгджээ.

ОХУ нь дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн 9 хувийг бүрдүүлдэг. Украины цохилтын улмаас тус улс олборлолтоо бууруулахад хүрч болзошгүй гэдгийг тэр хоёр эх сурвалж болон тос хоолойгоор шахах ажилтай ойр гурав дахь эх сурвалж онцолсон байна.

Харин Транснефть үүнийг үгүйсгэж “ОХУ-ын түлш, эрчим хүчний салбар дахь нэргүй эх сурвалжаас иш татан ийм төрлийн хуурамч мэдээ гаргах нь Транснефтийн нэр хүндэд хохирол учруулж байна. Энэ нь барууны орнууд ОХУ-ын эсрэг явуулж буй мэдээллийн дайныхаа хүрээнд нөхцөл байдлыг тогтворгүй болгох оролдлого” гэжээ.

Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд ОХУ-ын эсрэг удаа дараалан хориг тавьсан. Тэдгээр хоригууд нь ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбар руу түлхүү чиглэсэн байдаг. Гэсэн ч Москва газрын тос, байгалийн хийн экспортынхоо ихэнхийг Ази руу чиглүүлж, одоо Энэтхэг, БНХАУ хоёр гол худалдан авагчид нь болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Украины арми дайн эхэлснээс хойш анхны удаа ОХУ-ын хамгийн том газрын тосны боомт болох Приморскт цохилт өгсөн. Үүний улмаас тус боомтын үйл ажиллагаа түр зогссон байна.

Приморск өдөрт 1 сая гаруй баррель газрын тос экспортлох хүчин чадалтай. Энэ нь Оросын нийт газрын тосны үйлдвэрлэлийн 10 гаруй хувь юм. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дроны цохилтууд асар их хохирол учруулсан гэж мэдэгдээд байгаа. Ийм төрлийн цохилтууд “хамгийн хурдан үйлчилдэг хориг арга хэмжээ” хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинНаяаа
ЗочинНаяаа

Украйн Зелинский монголчууд биднийг бас шатхуунгүй болгож хорлох юм байна л дөө.

Зочин
Зочин

Одоо оросууд ч гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа хийх хэрэгтэй.Украйны бүх дэд бүтцийг устгаж тоггүй интернетгүй болгох хэрэгтэй ингэж чадь�##� дайн дуусна үгүй бол дахиад дор хаяж 3 жил дайтах болно доо

Ккк
Ккк

НЭРЭЛХҮҮ РРОСУУД

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Литва улсын нутгаас Англи, Герман, Польш улсууд руу тэсрэх төхөөрөмжтэй илгээмж явуулсан этгээдүүдийг баривчилжээ. Орос,Литва, Латви, Украины иргэд гэнэ. Оросын цэргийн тагнуулын байгууллагын да�##�гавраар ийм хэрэг үйлдсэн нь илэрсэн гэнэ. Тэр төхөөрөмжийн нэлээд нь дэлбэрч хохирол учруулсан юм байх. Эдгээр этгээдийг одоо мөрдөн ш�##�гаж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button