PV MAGAZINE: Монгол улс нарны энергийн шинэ үүсгүүртэй болно

Монгол улс нарны энергийг эрчим хүч болгон хувиргадаг шинэ үүсгүүртэй болох гэж буй тухай АНУ-ын PV Magazine сэтгүүл нийтлэжээ.
Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлаас баруун урагш 16 км зайд 16.4 МВ хүчин чадалтай нарны энергийн үүсгүүр байгуулагдаж байгаа ажээ. Эл шинэ үүсгүүр нь Шарп корпораци, Сермсанг Повер компани болон Тэнүүн гэрэл контракцийн хамтийн төсөл хөтөлбөрийн үр дүн юм байна.
Цуутай Шарп Корпораци 16.4 МВ-ын нарны энергийн үүсгүүрийн төслийг Монголд хэрэгжүүлж байна. Тус улсын Төв аймгийн нутаг дэвсгэр дээр Хөшигтийн хөндий хэмээх газарт уг үүсгүүр баригдаж буй. Харин хөрөнгө оруулалтын зардал нь Азийн Хөгжлийн Банк болон Азийн тэргүүлэх орнуудын хаалттай дэд бүтэц хөгжүүллийн сан (Leading Asia’s Private Infrastructure Fund)-аас гарчээ.
Нарны энергийн үүсгүүр шинээр байгуулагдаад удаагүй байгаа мөнөөх нисэх онгоцны буудлыг болон Улаанбаатар хотын захын хэсгүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах болно гэж Шарп корпораци хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Төсөл хэрэгжихэд Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ихээхэн хувь нэмэр оруулсан талаар мэдээлэл байгаа бөгөөд, барилгын хэв загвар, анхлан баригдаж эхлэх зардал зэргийг Японы хүрээлэн буй орчны яамнаас гаргасан аж.

Төслийн эзэмшигчээр Сермсанг Повер компани болон Тэнүүн гэрэл констракцийг нэрлэж буй. Харин Банг-Кокд байрлалтай Сермсанг Повер, Нарны энергийн үүсгүүр үйлдвэрлэдэг Шарпын салбар компани, мөн нэр бүхий хоёр монгол компани төслийн хувь эзэмшигчдийн тоонд багтаж байгаа аж.
Шарп өнгөрсөн онд Монголын Дорноговь аймагт 16.5 МВ хүчин чадалтай, тус улсын хоёр дахь том хот болох Дарханд 10 МВ хүчин чадалтай цахилгаан үүсгүүрийг тус тус байгуулсан билээ. Мөн энэ оны эхээр Хас Банк болон Ногоон Цаг уур Сан хамтран Говьсүмбэр аймагт 10МВ-ийн цахилгаан үүсгүүрийн барих ажлыг амжилттай хийж дуусгасан юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.