"Онтрэ"-гийн асуудалд Г.Занданшатарын Засгийн газрын байр суурь тодорхой боллоо

Энэ оны хавар өндрөө авч, Засгийн газрын байр суурийг хүлээж байсан ч улс төрийн дотоод нөхцөлөөс шалтгаалан намжсан сэдэв бол Оюу толгой, "Онтрэ". Огт хөндөөгүй хоёр талбайд олборлолт явуулахдаа "Онтрэ" нь Засгийн газартай шинэ гэрээ байгуулахгүй байхаар асуудлыг хөрөнгө оруулагчид өөрсдөө тохирчихсон.
"Онтре Гоулд" компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын үйлдвэрлэлийн нөөц нь 812 сая тонн ба түүнд 4.7 сая тонн зэс, 275 тонн алт, 1334 тонн мөнгө, 46 мянган тонн молебдин агуулагдаж байгаа. Одоогийн үнээр тооцвол 54 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олох нөөцтэй юм.
Нэг ёсондоо одоо "Онтрэ"-тэй шинэ хөрөнгө оруулалтын гэрээ зурах, мөн стратегийн ордыг олборлох тул 34-өөс доошгүй хувийг эзэмших гэсэн хэлцэл энд яригдах ёстой. Үүнийг Г.Занданшатарын Засгийн газар хийх эсэх нь тодорхойгүй явсан. Г.Занданшатар томилогдсон өдрөө гишүүдийн асуултад хариулахдаа бөөрөнхийлж, "Шууд байр суурь хэлэх нь осолтой" гэсэн утгаар аргалан өнгөрөөж байв.
Харин өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр энэ сэдэв дахин хөндөгдөхөд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт маш тодорхой зарчмын асуудлууд хэлсэн.
"Оюу Толгой болон Онтре Гоулд компаниуд хоорондоо 80:20 хувийн харьцаатай гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг үзээгүй байгаа.
Оролцогч талуудаа хүндэтгэж, хамтарсан бизнес хийх ёстой. Монгол Улсыг хүндэтгэхгүй байгаа хүмүүстэй бизнес хийх зайлшгүй шаардлага байхгүй" гэсэн нь анхаарал татав.
С.Бямбацогт Оюу Толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа дурдаад, тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүний саналыг сонсохгүй, олонхын саналаар хүч түрээд явчихдаг байдлыг засахад анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Оюу толгойн ТУЗ дээрх монгол гишүүд ч ажлаа эрчимжүүлж байгаа талаар сураг дуулдсан. Энэ намартаа уг асуудлыг Монголын эрх ашигт нийцсэн байдлаар шийдэхэд мэдээж Засгийн газартай байр суурь нэг байх ёстой. Ямартай ч энэ ЗГ-ын хувьд "Онтрэ" дээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нартай ижил үзэл бодолтой байгаа нь тодорхой болчихлоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зандка дуугараагүй байгаа. Дээрээ босстой учир. Элбэгээ Хүүк хоёр хошуу амаа холбосон. Тэндээс ирэх шийдийг Зандка хүлээж бөөрөнхий явсан. Хэнтэй нүүр тулах вэ? Нэг т�##�д Рио болон Элбэг Сү Баярцогт Баяр Сайханбилэг MCS нөгөө т�##�д Монгол улс буюу ард иргэд. Ямартай ч з�##�уу гишүүд Батнайрамд�##�аар ахлуулаад зөв яваа гишүүд+Оюук+ Бямбацогт сая байр сууриа хоёргүйгээр илэрхийллээ. MCS ийг оруулсан учир нь: Оюу толгойн уурхайн ажилд гэрээгээр ажиллаж хулгайч улс төрчидийн буруу мөнгөний уут учраас.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger
Оюу толгоыг дангаараа монгол улс ашиглаад явах чадамжтай бусуу.хөрөнгө оруул�##�т нэрээр оюу толгойг дангаараа эзжгнэж байг�##�ь орчныг сүйтгэж бгаа тэднийг явуулах хэрэгтэй эрх нь ч бгаа.ард түмний оюун бодоыг эргүүлэх амархан шүү.засаг төр минь .
Хүрэлсүх ОТ Онтреег хамга�##�ж байхад Зандка хамга�##�на.
Батнайрамд�##� гэж эх орончийн баг өмссөн "өсөх ирээдүйтэй" авьяаслаг популист гараад иржээ??!! Женко-ийн араас орох вий дээ???