Нийгмийн

Увсын чацарганыг Европт гаргана

Өнөөдөр чуулж буй Хүнсчдийн их хурал дээр дуулдсан нэг таатай мэдээ нь Европын холбооноос манай чацарганыг импортлож авах тухай байлаа. 

Тодруулбал, Европын холбооны “TRAM” төслийн багийн ахлагч Кармен Фратита саяхан төслөө танилцуулах үеэр Европын холбооны газар зүйн заалтад Увс аймгийн чацарганыг бүртгүүлэх боломжтойг мэдээлж, дээрх төслийн зүгээс энэхүү үйл явцыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

Энэ таатай мэдээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдрийн Хүнсчдийн онц чуулганы үеэр дуулгаж, “Монголын анхны газарзүйн заалтын тэмдэг нь Увсын чацаргана нэрээр бүртгэгдэж байгаа нь энэ ажлын эхлэл болж байгаа юм. Энэ тодорхойлолтын гарал үүсэл тухайн бүс нутгийн онцлогтой уялдаж байгаа нь хамгийн чухал юм.

Газар зүйн заалтанд бүртгэгдсэн бүсэд ажиллаж байгаа тариалагчид, үйлдвэрлэгчид Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, тэнд мөн газар зүйн заалтаа бүртгүүлэхийн тулд хамтарч ажиллах нь чухал байна. Увсын брэнд болсон чацарганыг Европын зах зээлд экспортлохын тулд МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны  байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Европын холбооны “TRAM”, “Pro Value” төслийн хүрээнд Увс аймагт чацарганы чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван холбоог нэгдэж, хамтран ажиллах”-ыг уриалсан юм.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button