Нийгэм мэдээ

Завханы Яруу сум: 25-30 см цас орлоо, тог тасарч, сүлжээгүй болоод байна

Завхан аймгийн Яруу суманд цас орж, зам даваа хаагдаад байна.

Энэ тухай холбогдож тодруулахад,

"Их хэмжээний цас орлоо. Тог тасарч, сүлжээгүй болоод байна. Агаарын температур тийм ч хүйтэн биш. Гэхдээ 25-30 см зузаан цас орсон тул зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, зам даваа хаагдлаа. Аймгаас сум руу гарсан машинууд ирж чадахгүй байна гэнэ. Хөдөө малчдаас ямар нэгэн дуудлага мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд

22-нд Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 

23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 09-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +12...+14 градус дулаан байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 14:01

Анхны цаснаар ийм их хохирол үзэх гэхдээ бэлтгэлтэй баймаараа

Онон.
Онон.
9 сар 23, 2025 08:46

Өдийд орсон цас хайлаад хүүршээд �##�га болно.Газар нойтон хөлдүү яггүй өвөл л болох байх.

Иргэн
Иргэн
9 сар 23, 2025 12:05

Ирэх өвөл их жиндүү хүйтэн өвөл болох нь тодорхой боллоо шүү!! Үхэр хүйтнийг даадаггүй м�##� учираас үхрээ м�##� маханд заазлах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button