Оюу толгой гэдэг сэдвээр түр хороо энэ долоо хоног “амьсгална”

Түрүү долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Оюу толгойн арбитрын маргаан, “Онтрэ” компани дээрх лиценз шилжүүлэх асуудал хөндөгдсөн. Үүгээр бол Г.Занданшатарын Засгийн газар Оюу толгой дээр өмнөх Засгийн газрын адил байр суурьтай ажиллаж байгаа нь ойлгогдсон юм.
Тухайлбал, “Онтрэ”-гийн лиценз “Оюу толгой” ХХК руу шилжвэл тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлсэн.
Харин энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын хүрээнд энэ сэдэв хүчтэй хэлэлцэгдэхээр байна.
УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь энэ өдөр,
- “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
- Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
- “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох хуваарьтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл “Онтрэ”-гийн асуудлаас гадна Оюу толгойн санхүүжилтийн хүүн дээр өөрчлөлт оруулах гэдэг шинэ агуулга орж ирсэн байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ дээр Монголыг төлөөлдөг гурван гишүүний байр суурийг хөрөнгө оруулагч тал сонсдоггүй, Засгийн газрыг төлөөлөгч “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн эрх зүйн байдал хүчгүйддэг гэх асуудал ч үүгээр хөндөгдөх нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
орос хятад хоёрт өгөх үү маанагууд эдийн засгаа сүйртэл хулгаад дийлэхээ байхаар орос хятадын хатгаас үйлчилдэг
Орос Хятадаар айлгаж мөлжүүлнэ гэж юу байхав дээ. ямар улё, бизнес дахин хэлэлцэлд ороод л явдаг энгийн бизнесийн зарчим юм биш үү. Хэлцэлд ороод л бидний эрх ашгийг хангах үүрэгтэй биз дээ наад засаг, уих чинь.
Элбэгээ Баярцогт Сү Баяр Хүүк нар хэлэлцэхийн эсрэг, 7 жилд нэг удаа Оюу толгойн зээлийн өндөр хүүний т�##�аар хэлэлцүүлэхгүй байх санаарх�##� байгаа нь тодорхой.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud