Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийгдсэн Спорт цогцолборын ажил дуусаж, хүүхэд, залуучуудын хамтаар нээлтээ хийлээ.
Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг.
Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Ш.Алтаншагай ажиллаж байхдаа газар чөлөөлөлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.
Тус спорт цогцолбор 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай 2, газрын теннисний талбай 2, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтойгоор хийгдсэн юм.
Цаашид бид дүүргийнхээ дөрвөн бүсэд иргэд, хүүхэд, залуучууддаа зориулан усан спорт цогцолбор, өвлийн спортын ордон гэх мэт олон томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.
default default
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.