Усархаг бороо үргэлжлэн орсон ч хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Зургаа дахь өдрөө үргэлжилж буй энэ ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байгаа аж.
Тус суманд шөнийн дөрвөн цагаас хойш одоог хүртэл бороо орсоор байгаа гэдгийг аймгийн онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. Өнөөдөр хүүг алга болсон газраас хойд зүгт, 4 км радиуст эрэн хайх юм.
Албаныхны зүгээс, "Байсан бол олдохоор хэмжээнд эрэн хайлаа, гэхдээ эрлийн ажиллагаа үргэлжинэ" хэмээн мэдэгдээд байгаа.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.