Нийгэм мэдээ

“Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам”-д Орхон аймаг тэргүүллээ

 “Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам”  энэ  сарын 15-21-нд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагч, 3,258 тамирчинд спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

Багийн нийлбэр дүнгээр 23 алт, 14 мөнгө, 35 хүрэл медаль хүртсэн амжилтаар Орхон аймаг тэргүүлж, 17 алт, 12 мөнгө, 21 хүрэл медалийн амжилтаар Дархан-Уул аймгийн баг удаалсан бол гутгаар байрт 9 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж зохион байгуулагч Баянхонгор аймаг эзэлжээ. 

Энэхүү наадам нь 64 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадыг дөрвөн жил тутамд нэг  удаа зохион байгуулахаар болсон байдаг. Энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулсан байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button