Нийгэм мэдээ

Таксиг утасны дугаараар дууддаггүй болгож, камержуулахыг уриаллаа

Реппер ThunderZ цахим хуудастаа таксины жолоочдын гаргадаг бүдүүлэг үйлдэл, зан байдлыг шүүмжилж, энэ чиглэлд холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллах хэрэгтэйг уриалав. Жишээлбэл тэр, "Саяхан таксинд суусан эмэгтэйг жолооч нь хүчирхийлж, ухаан алдуулж гадаа хаяснаас болж хөл гар нь хөлдөж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан" гэх кэйсийг дурдсан юм. Харин иргэд түүний энэ байр суурийг дэмжиж, өөрт болон ойр дотнынх нь хүнд тохиолдсон харамсалтай, анхаарч тооцоолууштай баримт, мэдээллүүдийг бичиж үлдээжээ.

Үүний ихэнх нь охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн бэлгийн хүчирхийллийн шинжтэй зохисгүй үйлдлүүд байна. Тухайлбал, насанд хүрээгүй охидыг дарамтлах, сэдэл өгөх, яриа өдөх, зөвшөөрөлгүйгээр биед нь хүрэх, өөр газар руу явах, гэрийнх нь гадаа дахин дахин ирэх, залгах зэрэг үйлдлүүдийг гаргадаг гэжээ. Мөн биеэ хамгаалах чадваргүй үеийг нь далимдуулж, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх кэйс олон байна.

Энэ байдал нь такси үйлчилгээг дагасан нийтээр дагаж мөрдөх хатуу журам, хуулийн зохицуулалт үйлчилдэггүйтэй холбоотой гэв. Мөн такси дуудах албан ёсны үйлчилгээнд хувь хүний утасны дугаар ашиглагдаж байгаа нь үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Нэмээд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр такси үйлчилгээ үзүүлж буй компаниудыг авто машинаа камержуулахыг уриаллаа.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинzochin
Зочинзочинzochin
9 сар 22, 2025 23:08

Зөв

Иргэн
Иргэн
9 сар 23, 2025 12:03

Х�##�тууранд явж байгаа жолооч нар чинь хүний наад захын соёл энэ тэр байхгүй шүү болгоомжтой такси аваарай!!! Нүүр амаа угааж чадахгүй байгаа хүмүүс машин тэргээ угааж цэвэрлэнэ гэж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button