Нийгэм мэдээ

"Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна"

Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. 


Тэрбээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.  Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болно. Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна. 10 дугаар сарын нэгний өдрөөс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэлээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
9 сар 23, 2025 12:01

Сэтгүүлч Мишээл та 3р ангидаа улирч сууна уу хоногт 5000тонн гэдэг нь5000 000кг болно 1шуудай нүүрс 25 кг байдаг тэгвэл 5000 тонн нь200 000 шуудай бодно .Эсвэл ниислэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д Мөнхбаатар 3р ангийн боловсролтой юм уу

Холбоотой мэдээ

Back to top button