НийгмийнЭнтертайнмент

Anna cashmere “London Fashion Week”-т оролцож байна

Дэлхийн загварын ертөнцийн дуулиант арга хэмжээнүүдийн нэг "London Fashion Week"-т Anna Cashmere брэнд өөрийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. "London Fashion Week" нь жилд хоёр удаа, 2-р сард өвлийн, 9-р сард зуны коллекц зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь Нью Йорк, Парис, Миланы загварын долоо хоногтой хамт дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог үйл явдал юм. 1984 онд Их Британийн Загварын зөвлөлөөс санаачлан зохион байгуулж эхэлсэн энэхүү арга хэмжээнд алдартай загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, хэвлэл, маркетинг сурталчилгааны гол нөлөөлөгчид оролцож, загварын шинэ коллекцуудыг танилцуулах шоу болдог байна.

Сүүлийн жилүүдэд London Fashion Week нөхөн сэргээгдэх, эко, эрүүл материалд онцгой ач холбогдол өгөх болсон бөгөөд Монгол ноолуурыг дэлхийд үнэ цэнтэй баялаг болгох зорилго бүхий Anna Cashmere брэнд оролцож байна. Тус брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал “Бид Америкийн "Coterie", Хонконгийн "Cashmere World", Парисын "SpinExpo", Италийн "Pitti Filati" гэх мэт зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог гол шоунуудад оролцсоор ирсэн. Энэ удаа London Fashion Week-т амжилттай оролцож байна. Энэ мэтээр дэлхийн загварын салбарын бизнесийн хүрээлэлд нэгдэж чадсан нь маш олон зүйлд суралцах боломж, Монгол ноолуурын үнэ цэнийг тодорхойлж, олон улсын зах зээлд гарц болж байгаадаа баяртай байна” гэж онцолжээ.

Энэ жилийн хувьд 250 гаруй дизайнер, 5000 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, 100 мянга орчим хүн онлайнаар үзэж, 20 орчим мянган хүн загварын талбайд зочилж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button