Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
09 дүгээр сарын 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 24-нөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн аймгийн нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-
- Хур тунадас: 22-23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
- Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
- Агаарын температур: 22-23-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6...+11 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.