НИЙГЭМ

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан 232 иргэнд гавьяа шагнал олгоно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл баталж, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр боллоо. Түүнчлэн нийслэлийн зарим иргэний төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаагийн хурлаар төрийн дээд одон медалиар шагнах тухай журамд заасан шаардлага хангасан нийт 232 иргэний материалыг хүлээн авч хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэсэн юм.

Үүнд:

•Хөдөлмөрийн баатар цолоор-1

•Ардын жүжигчин цолоор -2

•Ардын багш цолоор -1

•Гавьяат багш цолоор -8

•Гавьяат Хуульч цолоор -1

•Гавьяат Эмч цолоор -3

•Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор-1

•Худалдааны гавьяат ажилтан цолоор-2

•Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор-1

•Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор-8

•Гавьяат Барилгачин цолоор-4

•Алтан гадас одонгоор-72

•Хөдөлмөрийн хүндэт медалиар-81

•Сүхбаатарын одонгоор-1

•Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-25

•Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор-12

•Цэргийн гавьяаны одон 10 иргэн шагнал хүртэх ажээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button