НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сард хүний амь насанд халдсан найман хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт гарсан гэмт хэрэг, шалгаж шийдвэрлэсэн тойм мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын байдлаар тус байгуулага 90329 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногт 511 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайт Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насанд халдсан найм, бусдын биед халдсан 137, бэлгийн эрх чөлөөнд халдсан 17, өмчлөх эрхийн эсрэг 214, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхолын эсрэг дөрөв, хүрээлэн буй орчны 11, тээврийн хэрэгслийн 100, бусад эрхэд халдсан 20 хэрэг бүртгэгджээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт  тээврийн хэрэгсэлтэй холбоотой 270661 хэрэг бүртгэгдэж 270647 иргэнийг холбогдуулан шалгаж 219 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 123 иргэнийг баривчилан, эрх хасаж, 269762 иргэн хуулийн этгээдийг торгож насанд хүрээгүй нэг иргэнийг сургалтад хамруулж шийдвэрлэсэн байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2025 15:02

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button