Нийгэм мэдээ

“Улаанбаатар Трамвай” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглана

2025-2028 онд “Улаанбаатар Трамвай” төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийн нэгдүгээр шугам нь “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бол хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ.

Трамвай нь 100 хувь цахилгаан, эко, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл бөгөөд орчин үеийн нийтийн тээврийн хэрэгсэл юм. Трамвайн аюулгүй ажиллагаа системтэй. Өөрөөр хэлбэл, замын тэмдэг болон гэрлэн дохиог автоматаар мэдэрч, жолоодлого хийхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд аюулыг мэдэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослоос зайлсхийх боломжтой систем аж.

Харин цахилгаан хангамжийн хувьд 600-750V DC-/direct current/ хүчдэлийн цахилгаан ашигладаг. Улаанбаатар Трамвай төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах бөгөөд энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна. Энэхүү шийдэл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай систем юм.

Дохиоллын систем нь трамвайны хөдөлгөөнийг замын уулзвар болон автомашины урсгалтай уялдаж зохицуулна. Өөрөөр хэлбэл, Трамвай уулзварт ойртох үед гэрлэн дохио өөрчлөгдөж, трамвай нь ногоон гэрлээр давуу эрхтэй хөдөлгөөнд оролцдог систем юм.

“Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын ТЭЗҮ-д эдгээр үзүүлэлтийг тусгасан бөгөөд Зам тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн тус яамны Хөгжлийн төвөөр магадлуулаад байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button