НИЙГЭМНийгэм мэдээ

Өчигдөр шөнө орсон борооны улмаас 3 айлын гэр, хашаа усанд автжээ

Өнгөрсөн шөнө /2025.09.22/ Улаанбаатар хотод 10 мм, Архангай аймгийн 12 суманд 0.2-7 мм, Булган аймгийн 2 суманд 4 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 1.4 мм, Дорнод аймгийн 4 суманд 0.5-1 мм, Завхан аймгийн 8 суманд 2-10 мм, Орхон аймгийн 2 суманд 2.7 мм, Өвөрхангай аймгийн 10 суманд 0.6-22 мм, Өмнөговь аймгийн 2 суманд  1.5-2 мм, Увс аймгийн  1 суманд 5 мм, Сүхбаатар аймгийн1 суманд 1 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 7-12 мм, Хөвсгөл аймгийн 18 суманд 4-9 мм,  бороо орсон.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд айл үерийн усанд автсан гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт есдүгээр сарын 23-ны өдрийн 02:25, 04:48 цагт тус тус иржээ.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу гурван айлын байшин, гэр, хашаа, 8х20 метрийн хэмжээтэй автомашин засварын төв тус, тус усанд автсан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид үерийн усыг соруулсан байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button